"Жолооны үнэмлэх гаргана" гэж иргэдийг залилжээ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээлэл байршуулж, иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байгааг анхаарууллаа.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх, үнэмлэх олгох журмын дагуу эрх олгосон төрийн бус байгууллагын сургалтад хамрагдсанаар жолоодох эрхийг сэргээдэг. Мөн шалгалтад хамрагдахгүйгээр эрх олгох, ангилал нэмэгдүүлэх боломжгүй тул иргэдийг цахим орчинд нийтэлсэн худал зар мэдээлэлд итгэж, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, алдахаас сэрэмжлүүлж баййна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.