Унц алтны үнэ 4800 ам.доллароос давжээ

Унц алтны үнэ 4800 ам.доллароос давжээ

Унц алтны биржийн үнэ 4800 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ.

Өнөө өглөө Нью-Йоркийн Comex таваарын биржид болсон хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс арилжаагаар алтны үнэ өмнөх арилжааныхаас 80.86 доллароор буюу 1,7 хувиар өсөж, 4847.8 ам. долларт, хамгийн дээд тал нь 4852.06 ам.долларт хүрсэн байна.Харин гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ 0.88 хувиар доошилж, унц нь 93.787 ам.доллар болжээ.

Алтны үнэ өсөж байгаа нь юуны түрүүнд долларын ханш буурч байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Үүнд геополитикийн тодорхойгүй байдал, ялангуяа Гренландын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал нөлөөлж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.