Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ

Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ

Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов.

Чансаагаараа аймгийн заанаас дээш цолтой 128 хүчтэн зодоглосон тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарсан. Харин наймд улсын харцага Э.Даш, начин Б.Даваа-Очир, М.Амарсанаа, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв. Л.Даваажамцын хувьд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд анх удаа шөвгөрч байгаа юм.

Нэрэмжит барилдаан зохион байгуулсан улсын заан Ц.Мягмарсүрэнд МҮБХ болон Ховд дэвжээ, нэгэн үед барилдаж явсан бөхчүүд, шавь нар, нутгийн олон, найз нөхөд зэрэг олон хүмүүс хүндэтгэл илэрхийлсэн юм. Тухайлбал, улсын аварга О.Хангай багшдаа 100 сая төгрөг гардуулсан бол улсын заан Ч.Батзориг тэргүүтэй “Ховд” дэвжээнийхэн хоёр өрөө байр, 40 сая төгрөгөөр хүндэтгэл илэрхийлэв. Барилдаанд түрүүлсэн бөхийн 8.0, үзүүрлэснийг 5.0, их шөвгийг 3.0 сая төгрөгөөр мялаасан байна.

Ц.Мягмарсүрэн зааны нэрэмжит барилдааны үеэр азтан тодруулахад Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат иргэн үеэр супер азтанаар тодорч “Тоёота Камри” маркийн автомашины түлхүүр гардлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-тай эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-01-30

Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-01-30

Нипах вирус дэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа 2026-01-30

Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026-01-30

Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ 2026-02-01

Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 2026-02-01

Мэргэжлийн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол боллоо. 2026-02-02

Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 2026-02-02

Их жанжин Д.Сүхбаатарын 20 настай үеийн өнгөт гэрэл зургийг шинээр олж илрүүлжээ. 2026-02-03

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна 2026-02-03

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна 2026-02-03