УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдов

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдов

Олон Улсын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна.

Тус хурлаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг холбооны Хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэхүү хороонд хүний эрхийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь харгалзан сонгодог бөгөөд 10 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Жил бүр дэлхийн олон оронд парламентчид доромжлол, ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харилцаанд өртөх, амиа алдах зэрэг аюулд өртдөг. Тиймээс тус хорооноос парламентчдыг хамгаалах чиглэлээр олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлан, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлдэг аж.

Өнөөдрийн байдлаар 886 хэрэг дээр ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна 2026-02-04

Архангай хамгийн “АРА Комплекс”-т морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ. 2026-02-04

Хуурамч дугаартай 587 тээврийн хэрэгсэл илрүүлжээ 2026-02-04

Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 2026-02-04

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан 2026-02-04

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдов 2026-02-04

УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа 2026-02-04

ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина 2026-02-04

Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно 2026-02-04

Унгарын ОТП банк Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийллээ 23 цагийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал энэ боллоо 22 цагийн өмнө