БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж, сувилалд тусгаарлагдсан иргэн цонхоор дүүдээ утас шидэж өгчээ.
Шинэ коронавирусын халдвар тархсантай холбоотойгоор Монгол Улс гаднын улс орноос иргэдээ авч ирэн 21 хоног тусгаарлаж, эмнэлгийн хяналтад байлгаж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байгаа ба нийслэлд нийт найман цэгт иргэдийг байршуулж байна.
Тусгаарлалтад орсон иргэдийн зүгээс хоол, байраа голох гэх мэт асуудлууд гаргаж байсан бол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр тусгаарлалтад байсан нэг иргэн дахин зөрчил гаргажээ. Тодруулбал, БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж, сувилалд тусгаарлагдсан иргэн цонхоор дүүдээ утас шидэж өгчээ. Энэ үйлдэл нь хорио цээрийн дэглэмийг зөрчиж байгаа ба дээрх иргэний үйлдэл нь бусдад халдвар тараах эрсдэлтэй гэж албаныхан үзсэн байна. Улмаар халдвартай иргэнээс гар утас авсан 15 настай хүүхдийг Баянзүрх дүүрэг дэх гэрт нь тусгаарлаж, хорооны ажилтан, цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.