Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 14.2 хувиар нэмэгджээ

Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 14.2 хувиар нэмэгджээ

Улсын хэмжээнд шинэ орон сууцны үнэ энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 14.2, өмнөх сарынхаас 1.1 хувиар, хуучин орон сууцных өмнөх оны мөн үеийнхээс 11.5, өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгджээ.

Тухайлбал, шинэ орон сууцны нэг м/кв талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 5.05 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 6.11 сая төгрөгийн үнэтэй байв. Дундаж үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 18 хувь (722.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн их, Сонгинохайрхан дүүрэгт 0.7 хувь (24 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллээ.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.94 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.83 сая төгрөгийн үнэтэй байгааг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 16.5 хувь (776.4 мянган төгрөг)-аар нэмэгдсэн нь хамгийн их, Сүхбаатар дүүрэгт 0.2 хувь (10.5 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байв.

Туршилтын судалгаагаар өнгөрсөн сард нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.34 сая, 2 өрөөнийх 1.87 сая, 3 өрөөнийх 3.05 сая төгрөг байлаа.

Орон сууцны үнийн индекс 2026 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 12.6 хувиар нэмэгдсэн ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.