Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана

Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай цахим хурал хийж, сар шинийн баярыг тохиолдуулан хот даяар “Хашаагаа нээе” санаачилгыг хэрэгжүүлэхийг уриалав.

Уулзалтын үеэр тэрбээр дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, төрийн байгууллага, айл өрхүүдийг хашаагаа нээж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдэд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хүссэн байна. Дүүргүүдийн ИТХ-ын дарга нар уг санаачилгыг дэмжиж, байгууллага, иргэдэд чиглэсэн уриалга, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

Энэ хүрээнд цагаан сарын баярын өдрүүдэд сургууль, цэцэрлэг албан газрууд зогсоолоо нээлттэй орхиж, иргэд айл хэсэхдээ машинаа чөлөөтэй тавьж байршуулах боломж бүрдэх юм. Тус саналыг улсын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд дэмжсэнээр аж ахуй нэгж, айл өрх бүрийг хашаагаа нээж, тухайн гудамж, ойр орчимдоо түгжрэлгүй шинэлэхийг уриалав. Учир нь сар шинийн өдрүүдэд хотхон, хороолол бүрийн гадаах хаалт чиптэй тул шинэлэхээр яваа зочид зогсоол олдохгүй, түгжрэл үүсдэг.

Мөн гэр хороолол, хотын захыг чиглэсэн золголтыг дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг бөгөөд зочид тухайн айлынхаа хашааны гадаа машинаа тавих нь ялангуяа нарийн гудамжтай газар түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг байна. Иймд дээрх уриалгыг гаргажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв 2026-02-13

АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд !! 2026-02-13

Сар шинийн барилдаанд оролцох бөхчүүд тодорлоо. 2026-02-14

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна 2026-02-14

Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан манай улсад зорчихыг завджээ 2026-02-14

Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана 2026-02-14

Зах, худалдааны төвүүд зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ 2026-02-14

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-02-16

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана 2026-02-16

Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлжээ 2026-02-16

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2026-02-17