Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ

Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ

Украинтай хийж буй дайнд Москваг дэмжихийн тулд Умард Солонгосоос ОХУ руу сум зэвсэг зэрэг цэргийн зориулалттай бүтээгдэхүүн бүхий 33 мянга орчим чингэлэг илгээсэн гэж Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын байгууллага өчигдөр мэдээлжээ.

БНСУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Тагнуулын газраас сөрөг хүчний "Ардын хүч" намын гишүүн Кан Дэ Шикт хүргүүлсэн тайланд дурдсанаар, Пёньянаас илгээсэн эдгээр чингэлгээр 152 мм-ийн их бууны 15 сая гаруй ширхэг сум илгээсэн байж болзошгүй байна.

Тагнуулынхны энэхүү дүгнэлт нь өнгөрсөн оны долоодугаар сард мэдээлж байсан 28 мянган чингэлэгтэй харьцуулахад ОХУ-д нийлүүлсэн цэргийн тусламжийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэнийг илтгэж байгаа юм. Мэдээллээс үзэхэд, Умард Солонгос чингэлгийг далайн замаар тээвэрлэхдээ ихэвчлэн Оросын хилээс холгүй орших Ражин боомтыг ашиглаж байсан байна.

Түүнчлэн Умард Солонгосоос 170 мм-ийн өөрөө явагч их буу, 240 мм-ийн зэрэг галлагч тийрэлтэт систем зэрэг 220 орчим нэгж техник нийлүүлжээ. Үүнээс гадна 122 мм болон 152 мм-ийн сум, танк эсэргүүцэгч пуужин, ойрын зайн тусгалт баллистик пуужин зэрэг бусад төрлийн зэвсэг хэрэгслийг Орост нийлүүлж байгаа аж.

Мөн 2024 оны аравдугаар сараас хойш нийт 16 мянга гаруй цэргийг Орос руу илгээжээ. Хэдийгээр өнгөрсөн оны 12 дугаар сард тэднээс 1000 орчим нь эх орондоо буцаж ирсэн боловч тэднийг тун удахгүй фронт руу дахин илгээх төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын тагнуулууд мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын BTS хамтлагийн тоглолтуудыг кино театруудаар шууд дамжуулна 2026-02-13

Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөжээ 2026-02-13

БНАСАУ-ын удирдагч Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар Ким Жон Ун улиран сонгогдов 2026-02-23

БНСУ-д согтуугаар автомашин жолоодсон даргыг шууд халлаа 2026-02-23

Юн Сог Ёль бүх насаар нь хорих ял шийтгэлийг давж заалджээ. 2026-02-26

Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ 2026-03-03

БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан “Freedom Shield” сургуулилалт эхэлжээ.  2026-03-11

БНСУ-ын эрх баригчид шатахууны үнийг хязгаарлах түр журмыг гаргажээ.   2026-03-15

Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах санал хүргүүлэхээр болжээ 2026-03-20

БНСУ-д гэрлэлтийн тоо гурван жил дараалан нэмэгджээ 2026-03-20

БНСУ-ын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан түймрийн улмаас 14 хүн амиа алджээ 2026-03-22