Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг байгуулна

Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг байгуулна

Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын 21 аймгийг хамарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд тус эмнэлгийг барих юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс, эмч, сувилагч нартай уулзан салбарын шинэчлэл, бодлого, тус аймагт хийх хөрөнгө оруулалтын талаар өчигдөр мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Дэлгэсэн тэрлэг шиг уудам нутагтай монгол орныхоо хаана амьдрахаас үл хамааран иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авах боломжтой байх дэд бүтэц, хүний нөөцийг бүрдүүлэх нь Засгийн газрын эрүүл мэндийн салбарт баримталж буй тэргүүлэх бодлого юм. Энэхүү бодлого нь сум, аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийг олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжаар хангах, орчин үеийн менежментийг нэвтрүүлэх, эмч, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх юм. Ингэснээр аврах боломжтой амь насыг аварч, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026-03-03

Сарны бүтэн хиртэлт өнөөдөр болно 2026-03-03

Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгийг албан ёсоор нээлээ 2026-03-03

Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ 2026-03-03

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026-03-04

Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг байгуулна 2026-03-04

УИХ-ын дарга Н.Учрал эхлээд Ардын түр Засгийн газар байрлаж байсан байраар зочиллоо. 2026-03-04

ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа 2026-03-04

Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ 2026-03-04

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо 2026-03-05

Сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Говь-алтай дахь салбар анагаах ухааны сургуульд ажиллав 2026-03-05