Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 3 байршилд зохион байгуулна

Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 3 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй.

Сонгинохайрхан дүүрэгт 3 байршилд зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаа 3 дугаар сарын 04-07-ны өдрийн хооронд 29 дүгээр хорооны Шинэ Драгон терминалын авто зогсоол, 34 дүгээр хорооны Орбитын тойрог, 9 дүгээр хорооны Баянхошууны эцсийн буудал дээр 10:00-17:00 цагт болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.