“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа.

О.Адьяадолгор япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2023 онд сургалтад хамрагдан ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхэлжээ. 2025 онд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авч тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэн цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн энэ хэрээр тодорхой тооны ажлын байр бий болгохыг зорьж байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь биет бус соёлын өвийг тээгч, хувиараа монгол гутал үйлдвэрлэдэг А.Чимгээтэй уулзлаа.

А.Чимгээ Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник, мэргэжлийн сургууль төгссөн. 42 жил монгол гутал хийж байгаа бөгөөд 2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас найман сая төгрөгийн зээл авч, тоног төхөөрөмж, хээ, угалзны хэвээ шинэчилсэн байна. Ингэснээр таван хүнийг байнгын ажилтай болгожээ.

Иргэдийг ажлын байраар ханган, татвараа төлж байгаа баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүд, ялангуяа өрхийн үйлдвэрлэгч нарыг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр нь мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой.

Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, түр болон байнгын ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна.

2025 онд 174 иргэн гурван жилийн хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 20 сая хүртэл төгрөгийн, нийт 1,3 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Өнгөрсөн хоёр жилд 368 иргэн 3,1 тэрбум төгрөгийн зээл авч  арьс, шир, ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.

Энэ нь ноос, ноолуур, арьс, ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

И-Монголиа системээс 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 17 хэлээр гаргаж байна 2026-03-11

Ж.Чинбүрэн: Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг хэрэгжүүлнэ. 2026-03-11

Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төсөл өргөн барина 2026-03-11

“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлнэ 2026-03-11

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа 2026-03-11

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 2026-03-12

Цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхаарууллаа 2026-03-13

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ. 2026-03-15

"Монгол цэргийн өдөр”-т зориулсан барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ 2026-03-15

Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ 2026-03-15

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ 2026-03-15