Шатахууны үнэ 2.5 дахин өсөж, валютын гадагшлах урсгал нэмэгдэж болзошгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр олон улсын хэмжээнд үүсээд буй хямрал, түүнээс улбаатай эрсдэл, нийгэм, эдийн засгийн чиглэлээр дотооддоо авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулжээ.
Танилцуулгатай холбогдуулж бүлгийн гишүүд өөрсдийн санал, байр сууриа илэрхийлсэн байна. Дараагийн шатанд эл асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах аж.
Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гаднаас авч хэрэглэдэг. Одоогийн байдлаар, АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, дизель түлш 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.
Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн дизель түлшийг нөөцөлж, өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлэх аж. Ингэснээр газар тариалангийн бүтээгдэхүүнийг үнийн өсөлтөөс сэргийлэхээр болсон байна.
Цаашид шатахууны үнэ 2.5 дахин өсөж, валютын гадагшлах урсгал нэмэгдэж болзошгүй байгаа буй тул нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх, үнийн өсөлтийг тодорхой түвшинд барихыг тус бүлгээс анхааруулжээ

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.