Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов

Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны эв нэгдлийн өдрөөр Монголын үйлдвэрчний эвлэлийн  холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус холбооноос үнийн өсөлт хязгаарлах, төсвийн сахилга бат сахих,  ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх  дөрвөн бүлэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа. 

Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Засгийн газартай  ойлголцож хамтран ажилласанд талархал илэрхийлээд өнөөдрөөс буюу энэ тавдугаар 1-нээс эмч, багш нарын цалин нэмэгдэж, нэмэгдсэн цалингаас нэмэгдэл, нэмэгдлийн хөлсийг тооцож олгож байгааг тэмдэглэлээ.

Мөн тус холбооны тавьсан шаардлага, ажил хэрэгч, саналуудыг хүлээн авч Засгийн газрын хуралдаанаар зарим  асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо. 

Төсөв хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдыг есөн хувиар цом цомхотгосон нь байгаль орчны салбарт хүний нөөцийн дутагдал бий болгосон гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна. Ерөнхий сайд ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж байгааг хэлээд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зарим газарт чиг үүргийн давхардлыг арилгах, шаардлагатай газарт хүн хүч нэмэх бодлого баримталж хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ. 

Мөн цалин хөлсний нэмэгдлийг хавтгайруулан салбар бүрд нэмэх бодлого баримтлахгүй байх, цалингийн нэг тогтолцоотой болох зэрэг үйлдвэрчний эвлэлийн саналыг ажил хэрэг болгохоо илэрхийлээд ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахад үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй санал солилцон хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

​​​​​

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна 2026-05-01

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ 2026-05-01

ХХААХҮ сайд Ц.Идэрбат МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа. 2026-05-01

2026 оны тавдугаар сарын өрнийн зурхай 2026-05-01

100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй 2026-05-01

Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов 2026-05-01

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 15 дахь ялалтыг авлаа. 2026-05-02

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026-05-04

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна.  2026-05-04

100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ 2026-05-04

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав 2026-05-05