Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын шинжтэй 3 мянга 139 зөрчил бүртгэгдсэнээс жолоодох эрх хасуулсан 2 мянга 44 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 209 зөрчил бүртгэгджээ.

Тиймээс дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй зам тээврийн ослын тоог бууруулах, бүрэн бус тээврийн хэрэгсэлд хяналт тавих, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зөрчилд хяналт тавьж, иргэдэд замын хөдөлгөөний соёл, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Зөрчилгүй жолооч-2026” нэгдсэн аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд улсын дугаар арга хэмжээг зохион байгуулах бөгөөд улсын дугааргүй авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хуурамч улсын дугаар ашиглаж байгаа автомашиныг илрүүлэх, хариуцлагын арга хэмжээ авах, автозамын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг хамгаалах бүсээ зүүсэн эсэхэд тогтмол хяналт тавьж гарч болох ослоос урьдчилан сэргийлж ажиллах юм.

Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь ослоос сэргийлэх, түгжрэлийг бууруулах, бусдыг хүндэтгэх үндэс юм.

Тиймээс жолооч та эгнээ байраа зөв эзлэх, хурдаа тохируулах, суудлын бүсээ зүүх, гар утсаар ярихгүй байх, явган зорчигчид зам тавьж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 15 дахь ялалтыг авлаа. 2026-05-02

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026-05-04

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна.  2026-05-04

100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ 2026-05-04

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав 2026-05-05

Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна 2026-05-05

Түүхэн тархац нутагт хулангийн сүрэг дахин нутагшиж эхэлжээ. 2026-05-05

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа 2026-05-05

Аж ахуйн нэгжийн тооллогыг тавдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулна 2026-05-05

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв 2026-05-05

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2026-05-05