Дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн

Дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн

АНУ, Израил болон Ираны хоорондох дайны улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн гэж Саудын Арабын "Saudi Aramco" компани тооцоолжээ. 

Тус компанийн захирал Амин Насерийн тооцоолсноор, Ормузын хоолойг бүслэн хаах ажиллагааг зогсоож, нийлүүлэлт сэргэсэн тохиолдолд ч гэсэн  зах зээл болон түүхий эдийн үнийг тогтворжуулахад тодорхой хугацаа шаардлагатай. А.Насер онцлохдоо, дайн тулаанаас гадна тус салбарт олон жилийн турш үргэлжилсэн хөрөнгө оруулалтын дутагдал нь хэдийн багасаад байгаа нөөцөд нэмэлт дарамт болж байна гэв.

Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 12 орчим хувь нь ногддог "Saudi Aramco" компанийн энэ оны нэгдүгээр улирлын цэвэр ашиг 25 хувиар өсөж, 32.5 тэрбум ам.долларт хүрчээ.

Ормузын хоолойн бүслэлтийг тойрч гарахын тулд тус компани Персийн булангийн зүүн эргээс Улаан тэнгис рүү өдөрт 7 сая хүртэлх баррель түүхий нефть дамжуулах хүчин чадалтай өөрийн дамжуулах хоолойг ашиглаж байгааг Амин Насер дурдсан байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн газрын тосны нөөц 200 сая баррелиар буурсан нь түүхэнд үзэгдээгүй өндөр  үзүүлэлт болсон тухай Британийн "Financial Times" сонинд  "S&P Global Energy" болон "Goldman Sachs"-ийн шинжээчдийн мэдээллийг эш татан бичжээ.

"S&P"-ийн шинжээчдийн тооцоолсноор, дөрөвдүгээр сард эрэлт өдөрт 5 сая баррелиар унасан бол (энэ нь цар тахлын үеийнхээс хойших хоёр дахь том уналт) газрын тосны нийлүүлэлт өдөрт 6.6 сая баррелиар буурчээ.   

Нөөц огцом буурсан нь зах зээлд одоогоор нөлөөлөөгүй байгаа тул "газрын тосны үнэ цаашид өснө" гэж шинжээчид үзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгджээ. 2026-05-07

Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана 2026-05-07

Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ 2026-05-11

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 2026-05-11

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав. 2026-05-11

Дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн 2026-05-11

Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 2026-05-11

Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав 15 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цагийн өмнө