СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОСК-ын нэрийг барьж "орон сууцанд оруулж өгнө" хэмээн иргэдийг залилах тохиолдол гарч байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОСК-ын нэрийг барьж "орон сууцанд оруулж өгнө" хэмээн иргэдийг залилах тохиолдол гарч байна

Сүүлийн үед ТОСК-ийн нэрийг барьж байр бүтээж өгнө, орон сууцны бүртгэлд хамруулна хэмээн иргэдийг залилаж бууй тохиолдол гарч буй тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлдэг.

Тус компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ын 1.4-т:

“Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тухай бүр энэхүү журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна” гэж заасан байдаг.

Иймд одоогийн байдлаар бүртгэл нь эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Төслүүдийн явцын мэдээлэл

  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Ногоон нуур–1008” төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй орон сууцны хороолол бөгөөд барилга байгууламжийг хүлээн авах, хүлээлгэн өгөх шатандаа явж байна.
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Солонго 1”, “Солонго 2” төслүүд одоогоор ашиглалтад ороогүй байна.

Орон сууцны барилгууд ашиглалтад бүрэн орж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын талаарх зарыг байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.

Иргэд Та бүхэн мэдээллийг зөвхөн баталгаат эх сурвалжаас авч, худал мэдээлэлд автахгүй байх, мөн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.

Төсөл, хөтөлбөр болон орон сууцтай холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.tosk.gov.mn-ээс авах боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7288-7788 дугаарын утсаар холбогдон авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ 2026-05-31

Зургадугаар сарын бөхийн барилдааны хуваарь 2026-05-31

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ 2026-06-02

Капитал болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 79.5 тэрбум төгрөгийг төлүүллээ 2026-06-02

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна 2026-06-03

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОСК-ын нэрийг барьж "орон сууцанд оруулж өгнө" хэмээн иргэдийг залилах тохиолдол гарч байна 2026-06-03

Япон Улс визтэй холбоотой хураамжаа нэмэгдүүлэх хууль баталжээ 2026-06-04

Зэвсэгт хүчний харьяа бүх анги, нэгтгэлд аюулгүй байдал, шалгалтыг энэ сард хийж дууусгана 2026-06-04

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо. 2026-06-04

“Гамшгийн тухай хууль”-ийг шинэчилж өргөн барина 2026-06-04

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026-06-06