Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 02- 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,412 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан.

Дээрх хугацаанд 1,074 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 797 хэрэг шинээр нээж, 329 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 124, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, Хүний амьд явах эрхийн эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Авлигын эсрэг гэмт  хэрэг 4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Соёлын өвийн эсрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс тодруулбал

- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Ch V нь... аймгийн нутаг дэвсгэрт хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар 2026 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нууцаар, зохих баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэн Бүгд Найрамдах Хяmад Ард Улс руу нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд;

- Д.А нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор Г.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн түүний эзэмшиж байсан тээврийн хэрэгсэлд нуугдан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;

- Э.Б нь 2025 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- У.М нь 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.С нь 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д болох Дроны ДАШТ-д “Хурдан” клубын тамирчид оролцоно 2026-06-06

Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ 2026-06-06

БНСУ-тай стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-06-06

Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна 2026-06-08

"Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа 2026-06-08

Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2026-06-08

Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ 2026-06-09

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-06-09

Монгол, Солонгосын ГХЯ-д хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 2026-06-09

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг 2 дахин нэмэгдүүлжээ 2026-06-10

ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2026-06-10