Нью-Йоркт халдвар авсан хүмүүсийн тоо бусад улс орныхыг давлаа
АНУ-ын Нью-Йорк муж улсад бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо гадны улс орнуудынхаас давсныг сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд харууллаа.
Нью-Йорк муж улсад пүрэв гарагт халдвар авсан хүмүүсийн тоо 10 мянгаар нэмэгдэж, 159937-д хүрснээр тус муж улс энэ үзүүлэлтээрээ Испани /153 мянга/, Италийн /143 мянга/ өмнө жагсаж эхэлжээ.
Халдвар анх дэгдсэн БНХАУ-ын хувьд 82 мянган тохиолдол бүртгэгдсэн бол халдварын тохиолдлын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д нийт 462 мянга гаруй хүн халдвар авч, 16500 хүн нас баржээ. Дэлхий даяар 1.6 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 95 мянга гаруй хүн нас барсан байна.
Нью-Йорк муж улсад халдварын улмаас нас барсан хүний тоо долоон мянгад хүрсэн нь Итали /18 мянга/, Испанийн /15 мянга/ араас бичигдэх үзүүлэлт бөгөөд энэ нь Хятадад бүртгэгдсэн нас баралтаас /3300/ хоёр дахин их юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.