Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ

Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ

Ард иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөс эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт чиглэл өгч, шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийх юм.

Өчигдөр нээлтээ хийсэн тус лаборатори нь 224 багаж, тоног төхөөрөмжийг ашиглан химийн болон микробиологийн 27 үзүүлэлтээр үнэлгээ хийж , олон улсын найман фармакопейн 119 монографи, ерөнхий өгүүлэлд заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

Эхний шатанд 27 нэр төрлийн эмийн 56 дээжийг шинжилгээнд хамруулах бөгөөд үр дүнг нэг сарын хугацаанд гаргана.

Үндсэн шинжилгээний дүнд эмийн чанар, аюулгүй байдлыг үнэлж, стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоох юм. Энэхүү арга хэмжээ нь эмийн чанарын хяналтыг сайжруулж, иргэдийг баталгаатай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Цаашид тус лабораторид дотоодод үйлдвэрлэсэн болон импортын эмийг зах зээлээс түүвэрлэн тогтмол шинжилгээнд хамруулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо 2026-06-17

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026-06-17

Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна 2026-06-17

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо 2026-06-17

Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 2026-06-17

Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ 2026-06-17

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна 2026-06-18

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-06-18

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 2026-06-18

Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ 2026-06-22

У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой 2026-06-23