БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар угтаж авлаа.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилжээ 2026-07-04

Хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдахдаа 278 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. 2026-07-04

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана 2026-07-06

Хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа 2026-07-08

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  2026-07-08

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ 2026-07-09

Монгол, БНСУ-ын ойн салбарын хамтын ажиллагааны 10 дугаар хуралдаан боллоо 2026-07-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ. 2026-07-09

БНСУ-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг иргэд өөрийн үндэсний хэлээр өгөх боломж бүрдлээ 2026-07-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-07-09

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ 2026-07-13