Тэгш, сондгой дугаараар шатахуун олгоно

Тэгш, сондгой дугаараар шатахуун олгоно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, шатахууны нөөц бүрдүүлэлт, импортын нийлүүлэлт болон түр хугацаанд хэрэгжүүлэх зохицуулалтын талаар танилцууллаа.

Тэрбээр өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхлэхийг мэдэгдэв. Энэхүү зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой гэж тайлбарлалаа.

Мөн БНСУ-аас 20 мянган тонн дизель түлш, 20 мянган тонн автобензин, зургаан мянган тонн онгоцны түлш импортлох тохиролцоонд хүрсэн бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийлүүлэлтийн гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж байгаа аж.

Г.Дамдиннямын мэдээлснээр, Монгол Улс одоогоор нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун нөөцлөх хүчин чадалтай боловч шатахууны хэрэглээ жил бүр дунджаар 14 хувиар өсөж байна. Иймээс Засгийн газар шатахуун хадгалах 22 сав, агуулах барих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Тэрбээр өмнөх жилүүдэд гурваас зургаан сарын шатахууны нөөц бүрдүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөрт тусгаж байсан ч хэрэгжүүлж чадаагүйг онцолж, энэ удаад шатахууны тухай тусгай хуулийг баталснаар эрх зүйн орчин бүрдэж, нөөцийн байгууламжуудын бүтээн байгуулалт эхэлснийг дурдав.

Төлөвлөгөөний дагуу энэ онд нэмэлт 15 хоногийн, 2027 онд нэг сарын, 2028 онд гурван сарын хэрэглээтэй тэнцэх шатахууны нөөц хадгалах хүчин чадал бий болгож, цаашид нийт зургаан сарын нөөцтэй болох зорилт тавьжээ. Ингэснээр гадаад зах зээл болон нийлүүлэлтийн эрсдэл үүссэн үед ч шатахуун, түлшний хангамж тасалдахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Амарсайхан: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол насан туршид нь жолоо барих эрхийг нь хасдаг байх хуулийн төслийг өргөн барина 2026-07-27

Зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 2026-07-27

Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ 2026-07-27

Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана 2026-07-29

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов 2026-07-30

Тэгш, сондгой дугаараар шатахуун олгоно 2026-08-03

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд 2026-08-05

"Авлигын хэргээс хураасан мөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зориулах" анхдагч хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанд танилцууллаа 2026-08-06

Ихэнх нутгаар өнөөдөр халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.   2026-08-06

Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 22 цагийн өмнө