Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил болон COP-17 хурал эхлэхтэй холбогдуулан нийслэлд маргаашаас эхлэн есдүгээр сарын 12-ныг дуустал авто машины дугаарын тэгш, сондгойгоор 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

Сондгой тоогоор төгссөн бол: 8 дугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд,

Тэгш тоогоор төгссөн бол: 8 дугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцох юм. 

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүс харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.