ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг Гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг Гаалийн хяналтаар илрүүллээ

Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан ноцтой үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.

2026 оны 8 дугаар сарын 10-нд Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 1004.88 грамм метамфетаминыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Гаалийн хяналт, шалгалтын явцад уг үйлдлийг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагааг явуулан, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүллээ.

Иймд иргэд та бүхэн гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГЕГ-аас анхаарууллаа.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ 2026-08-24

Аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллана 2026-08-24

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна 2026-08-24

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ 2026-08-25

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов. 2026-08-25

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг Гаалийн хяналтаар илрүүллээ 2026-08-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 2026-08-25

Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ 2026-08-28

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026-08-28

2022 оноос хойш 1838 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ 2026-08-28

Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2026-08-29