БНСУ руу зорчиж байгаа иргэд оршин суух хугацаагаа шалгахыг зөвлөж байна.

БНСУ руу зорчиж байгаа иргэд оршин суух хугацаагаа шалгахыг зөвлөж байна.

Cүүлийн үед БНСУ руу нэвтэрч буй манай улсын иргэд оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацаа хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаанд тооцогддоггүй. Өөрөөр хэлбэл, хилээр нэвтрэх үед шалган нэвтрүүлэхийн ажилтан паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааг тэмдэглэдэг. Оршин суух хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг зөрчсөнд тооцогдож, торгууль төлөх, цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг эрсдэл үүсдэг.

Иймд оршин суух хугацаагаа БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем www.hikorea.go.kr цахим хуудсаны “체류기간, Expiry Date check” цэснээс шалгах боломжтойг тус ЭСЯ-наас зөвлөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо 2026-08-30

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-09-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026-09-02

Тайланд улсад зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд... 2026-09-02

Энэ сарын 15, 24-нд ахмад настны тэтгэвэр, 17-нд хүүхдийн мөнгийг олгоно 2026-09-03

БНСУ руу зорчиж байгаа иргэд оршин суух хугацаагаа шалгахыг зөвлөж байна. 2026-09-03

Казахстан Улс руу зорчиж буй иргэд 10 мянган ам.доллар буюу түүнээс давсан тохиолдолд гаальд мэдүүлэх шаардлагатай 2026-09-03

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд 2026-09-03

Н.Учрал: Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилгыг хангах болно 2026-09-08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2026-09-09

Япон улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй иргэдийн анхааралд 2026-09-09