Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ

Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар 10 дугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Бүртгэлhttps://eyesh.eec.mn/цахим хуудсаар явагдаж байгаа.

Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/

  • 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/

  • Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.

  • Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна.

  • Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

  • Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО 2026-10-23

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам харамсал илэрхийллээ 2026-10-23

НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТАЛ ХЭЭРИЙН ГАЗАР ДЭЭРХ БИОМАССЫН ДИЙЛЭНХ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026-10-30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив. 2026-10-30

Халхгол сумын Соёлз, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглуулав 2026-10-30

Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ 2026-10-30

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ 2026-11-01

Монгол, Солонгосын иргэд эх хэлээрээ жолооны шалгалт өгөх боломжтой боллоо 2026-11-02

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа 2026-11-02