БНХАУ-д "Монголд хандив өргөх аян" үргэлжилж байна
БНХАУ-ын аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс халдварт өвчний эсрэг тэмцэхэд зориулан Монгол Улсад хандив өргөх аян үргэлжилж байна. Хандивын эд материалыг гардуулан өгөх ёслол Монгол Улсаас Хөх хотод суугаа Консулын газарт энэ сарын 10-нд болж, Ерөнхий консул С.Батхуяг, Б.Гантулга нар хүлээн авлаа.
Ухань хотын “Лань Хай Жы Күн” технологийн компани, Өвөр Монголын “Монгол Хан” компани, Өвөр Монголын “Шы Жи Хү Бай” архины үйлдвэрлэл, Шанхайн “Жүнь Мянь” технологийн компани, Хятадын Хяналт шалгалт, гэрчилгээний группийн Өвөр Монгол дахь компани, Өвөр Монголын Шинь Шян цахилгаан эрчим хүчний инженерийн компани, Өвөр Монголын Юнь Хэ эрчим хүчний компаниас Монгол Улсад зориулан ариутгалын аппарат, ариутгах шингэн зэрэг халдваргүйжүүлэх эд материалыг хандивласан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.