Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.11/ шуурхай хуралдлаа

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.11/ шуурхай хуралдлаа


ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор өнөөдөр /2020.04.11/ зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.

300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болов.
Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.

1. "Амны хаалтаа зүүцгээе" аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх
2. БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх
3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх
4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх
5. Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх
6. Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх
7. Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэг улсад шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 1035-аар нэмэгдэж 2020-04-11

Эквадор улс шоронгийн хоригдлуудаар авс хийлгэхээр болжээ 2020-04-11

ДЭМБ: Өөрийгөө тусгаарлахыг цуцлах нь халдварыг улам нэмэгдүүлнэ 2020-04-11

Иргэд, олон нийтэд амны хаалт зүүж хэрэглэхийг анхааруулж зөвлөмж хүргэн ажиллаж байна 2020-04-11

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020-04-11

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.11/ шуурхай хуралдлаа 2020-04-11

Москвагаас Эрхүүд буусан оюутнууд 4 автобусаар эх орондоо ирж явна 2020-04-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт... 2020-04-11

Эмнэлгийн ажилтнууд инээмсэглэсэн зургаа зүүн ажиллаж байна 2020-04-11

“Их-20” эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангахаар тохиролцлоо 2020-04-11

ОХУ-аас ирсэн бүх иргэдийг ганцаарчлан тусгаарлана 2020-04-11