ХӨСҮТ-д хийсэн 108 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Дэлхийн 213 улс оронд "COVID-19" халдвар бүртгэгдэж, ОХУ болон Японд өвчний тархалт эрс нэмэгдсэн байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо 16 бөгөөд 4 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.
ХӨСҮТ-д эмчлүүлж буй 12 хүний биеийн байдал хэвийн байна. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо болон халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
ХӨСҮТ-д хийсэн 108 шинжилгээ буюу:
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 99 хүн,
Тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан 9 сорьцонд халдвар илрээгүй байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 11-нд ОХУ-Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ эх оронд нь авчирсан байна. Түүнээс:
Дархан-Уул аймагт - 111,
Сэлэнгэ аймагт - 2,
Улаанбаатар хотод 169 /ХӨСҮТ-д 20, "Амар" зочид буудал болон "Асралт мед" эмнэлэг, "Багабаян" сувилалын газарт 149/ иргэнийг тусгаарлажээ.
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1695 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.