БНСУ дахь халдварын тоо 9887 боллоо

БНСУ дахь халдварын тоо 9887 боллоо

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол  дөрөвдүгээр сарын 01-ний 00.00 цагийн байдлаар 101-ээр нэмэгдэж, нийт 9887-д хүрсэн байна.

Шинээр Сөүл хотод 24, Бусан хотод 3, Дэгү хотод 20, Инчон хотод 5, Гуанжү хотод 4, Кёнги мужид 23, Канвон мужид 2, Өмнөд Чүнчон мужид 3, Умард Чолла мужид 1, Өмнөд Чолла мужид 3, Умард Гёнсан мужид 2, Өмнөд Гёнсан мужид 4, хилийн хорио цээрийн бүсээс 7 тохиолдол нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар 421547 (+10983) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 395075 (+11189) иргэний хариу сөрөг гарч, 16585 (-307) иргэний хариу хүлээгдэж байна.

Нийт 5567 (+159) иргэн бүрэн эдгэрсэн бол 165 (+3) иргэн нас барсан. Одоогоор 4155 (-61) иргэн тусгаарлагдсан байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.