Монголын анхны шилэн кабель төмөр замаар дамжиж 1995 онд нэвтэрч иржээ

Монголын анхны шилэн кабель төмөр замаар дамжиж 1995 онд нэвтэрч иржээ

Монгол Улсад шилэн кабель буюу одоогийн интернэтийн сүлжээ анх төмөр замаар дамжин 1995 онд нэвтэрч байжээ.

Япон Улсын зээл, тусламжаар 1990-ээд оны үед Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж, зүтгүүрийн депогийн шинэчлэл зэрэг олон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Үүнээс төмөр замын салбарт оруулсан бүтээн байгуулалтын хамгийн том нь шилэн кабель байв. Тухайн үед төмөр замчдын ашиглаж буй энэхүү шилэн кабель нь Монгол Улсын хөгжлийг урагш түлхэхэд том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт боллоо гэж төр засгийн удирдлагууд хэлэлцэж байсныг УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаж байсан Р.Раш гуай өчигдөрхөн мэт санаж буйгаа дурссан юм.

Японы Элчин сайд байсан Ш.Кубота, "Сайн холбоотой болох юм бол тэр чинь төмөр замаас дутахааргүй орлого оруулна" гэж зөвлөж байжээ. Харамсалтай нь тухайн үед тэр шилэн кабелийг хариуцсан компани байгуулаад цааш явах байтал манайд өргөжүүлж хөгжүүлж чадаагүй хэмээн Р.Раш хуучиллаа.


Тус шилэн кабелийн сүлжээг Япон Улсын зээл, тусламжаас хэмнэсэн 18 сая ам.долларын хөрөнгөөр байгуулж байсныг тэрээр онцолсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.