БНСУ-д өвчтөнөөсөө халдвар авсан анхны эмч нас баржээ
Өнөө өглөөний байдлаар Солонгос улсад 9976 иргэн коронавирусийн халдвар авсан бөгөөд 5828 иргэн эмчлэгдэж, 169 иргэн нас бараад байна. Тэгвэл 3-р сарын 19-нд коронавирусийн халдвартай гэдэг нь тогтоогдон Гёнбуг их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байсан 59 настай А гэх эмнэлгийн ажилтан өнөө өглөө нас баржээ.Тэрээр коронавирусийн халдвартай иргэнийг эмчилж байсан эмч бөгөөд өвчтөнөөсөө халдвар авсан байна. Одоогийн байдлаар коронавирусийн дэгдэлт өндөртэй бүс нутаг болох Дэгүд ажиллаж байсан 121 эмнэлгийн ажилчид коронавирусийн халдвар аваад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.