"COVID19"-ийн халдвар авсан хүний тоо 1,200,000 болсон байна...
Шинэ төрлийн Коронавирус "COVID19"-ийн халдвар авсан хүний тоо 1,200,000 болсон байна!
АНУ-д COVID19 халдвар авсан 310,000 хүн, нас барсан 8,400 бүртгэгдэж, өнгөрсөн сарын 19-ний өдөр халдвартай хүний тоо 10,000 давснаас хойш ердөө 16 хоногийн дотор энэ тоо 30 дахин өссөн байна.
Вирусийн халдвар хурдацтай тархаж буй Нью Йорк мужид л гэхэд 110,000 хүн халдвар авч, нэг өдрийн дотор халдвар авагсдын тоо 10,000-аар өссөн байна.
Тус мужид эмнэлгийн зориулалтын хэрэгсэл хомсдолд орж, мэс заслын өмсгөл байхгүйн улмаас борооны гялгар уутан цув, хогны уут зэргийг ашиглаж байгаа талаар мэдээллэсэн байна.
АНУ-ын Төрмйн ордон болох Цагаан ордон COVID19-ийн ноцтой нөхцөл байдал үүссэний улмаас АНУ-ын 42 муж болон нийслэл Вашингтон хотод онц байдал зарлав.
Европын холбоонд COVID19 халдвар авсан 600,000 хүн бүртгэгдэж, зөвхөн Европ тивд 46,000 хүн нас барсан байна.
Үүний дотор хамгийн их эрсдэлтэй байгаа Итали, Испани зэрэг улс орнуудад тус бүр 110,000-аас дээш халдвар авсан тохиолдол бүртгэгджээ.
Испанийн Засгийн газар зарласан онц байдлаа энэ сарын 26-ныг хүртэл, Итали улс хөл хориог 5 дугаар сарыг хүртэл сунгах шийдвэр гаргав.
Япон Улсад өмнөх өдрөөс 360 орчим хүн шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 4209 хүрэв. Сүүлийн 5 хоногт Япон дахь шинээр халдвар авсан хүн тоо огцом нэмэгдэж байгаа тул Японд оршин сууж буй манай иргэд болгоомжтой байхыг анхааруулъя.
Орчуулсан : Шоонон овогтой Содномцогийн Сүх-Очир
Эх сурвалж : KBS News
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.