Нийслэлийн гудамжинд суулгасан 10100 нарс, гацуур модны ургалт 98 хувьтай байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд нийт 8045 ш нарс мод, 2055 ш гацуур мод сууулгасан бөгөөд моднуудын ургалт 98 хувьтай байна.
Цаг агаар нэмэх хэмтэй болоод буй энэ үед өвлийн улиралд шороо, тортогт дарагдсан шилмүүст моднуудын титэм, шилмүүсийг угаах ажлыг 4 дүгээр сарын 13-наас эхлүүлж Чингисийн өргөн чөлөө дагуух 247 ш нарс модыг угаажээ. Мод угаах ажилд мананцар үүсгэгч тусгай зориулалтын машин техникүүдийг ашиглаж байна. Мягмар гарагт хотын Ерөнхий менежер холбогдох албаны хүмүүстэй. Хот тохижилтын газрын инженер техникийн ажилчид, жолооч нарт угаах ажлыг явуулахад анхаарах шаардлагатай заавар зөвлөмж болон хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох зэрэг асуудлаар уулзалт зохион байгуулж танилцуулав.
Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашин нийслэлд 5 байдаг. Хотын нутаг дэсвгэрт хийж буй халдваргүйтгэлийн 2 дугаар шат /2020.04.13/ дууссан бөгөөд 3 дугаар шат 4 дүгээр сарын 20-ноос эхлэх юм. Харин энэ хүртлэх хугацаанд шилмүүст модны титэм угаах ажлыг хийхээр ЗАА-наас хуваарь гаргаад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.