Д.Нямхүү: Хоёр иргэнийг "Сонгдо" эмнэлэг болон ХӨСҮТ-д тусгаарласан

Д.Нямхүү: Хоёр иргэнийг "Сонгдо" эмнэлэг болон ХӨСҮТ-д тусгаарласан

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн /2020.04.15/ ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр "Сонгдо" эмнэлэгт хоёр тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Нэгийг нь "Сонгдо" эмнэлэгт нь тусгаарлаж, нөгөөг нь ХӨСҮТ-д тусгаарласан. Харин тэр хоёр хүнээс коронавирусний халдвар илрээгүй. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эцсийн баталгаатай хариу болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Манайд эцсийн байдлаар баталгаажуулна. Өчигдөр тусгаарлагдсан 30 хүн байна. Шинжилгээ хийсэн хүмүүсээс вирус илрээгүй" гэх мэдээллийг өглөө.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.