Их Британид хөл хориог сунгалаа

Их Британид хөл хориог сунгалаа

Их Британид коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хорионы хязгаарлалтуудыг “наад зах нь” гурван долоо хоногоор сунгалаа гэж тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдлээ.

Д.Рааб өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр, хязгаарлалтуудыг одоо сулруулснаар олон нийтийн эрүүл мэнд болон эдийн засгийг эрсдэлд оруулж болзошгүй гэж хэлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар халдварын үзүүлэлтүүд буурч эхлээгүй байгааг тэрбээр онцолжээ. Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо 861-ээр нэмэгдэж, 13729-т хүрсэн байна.

Их Британид хүмүүсийг гэртээ байхыг шаардаж, бизнесийн үйл ажиллагаануудыг зогсоож, хоёроос олон хүн цуглахыг хориглосон шийдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн юм. Сайд нар дүрэм журмууд үр дүнгээ өгч байгаа эсэхийг гурван долоо хоног тутам үнэлж байгаа ажээ.

Ерөнхий сайд Борис Жонсоны үүргийг түр орлон гүйцэтгэж буй Д.Рааб, “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа хэдий ч бид цар тахлын хүнд хийгээд аюултай үе шатыг туулж байна. Хязгаарлалтуудыг сулруулах гэж яарвал өдийг хүртэл гарсан ахиц дэвшил үр дүнгүй болж магадгүй” гэж онцлон хэлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн ДНБ 2.4 хувиар унана гэж таамаглаж байна 2020-04-17

О.Баасанхүү: Өнөөдөр Ерөнхий сайд байсан гурван хүн нь шүүхийн гадна зогсож байна 2020-04-17

Хүний эрхийн дээд комиссарын газраас "COVID-19" удирдамж гаргалаа 2020-04-17

Инфографик: Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга 2020-04-17

Венецийн сувгууд коронавирусний улмаас хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ 2020-04-17

Их Британид хөл хориог сунгалаа 2020-04-17

Зөрчил гаргасан иргэнийг зөвхөн цагдаагийн алба хаагч торгох эрхтэй 2020-04-17

Эрүүл мэдийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нарын төлөөлөл Үндэсний оношилгоо эмчилгээний төвд ажиллалаа. 2020-04-17

Амралт, фитнесс, сауныг нээхтэй холбогдуулан ТҮР ЖУРАМ гаргалаа 2020-04-17

“Амны хаалтаа зүүцгээе” аяны удирдамж батлагдлаа 2020-04-17

Замын-Үүдийн боомтоор орж ирсэн иргэдээс сэжигтэй нэг тохиолдол илэрчээ 2020-04-17