ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.

Тэрбээр хүсэлтэдээ “Миний бие Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйг хүлээн авна уу” хэмээн тодотгосон байдаг. 

Түүний энэхүү хүсэлтийг өнгөрсөн мягмар /2020.04.14/ гарагийн УИХ-н Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Тэгвэл өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.