ДиКаприо хорионы үеэр папараццид баригджээ

Бүх нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы үеэр ч папарацци нар ажлаа хийсээр байна. Алдарт одод гэрээсээ гарах нь цөөрсөн ч тэд нохойтой оддыг амдан, агнадаг болжээ.
Лос-Анжелест өөрийгөө тусгаарлах хугацааг тавдугаар сарын 12 болтол сунгаад байгаа. Холливудын оддын амьдардаг тойрогт нийт 8800 халдвар бүртгэгдээд байгаа юм.
45 настай Леонардо ДиКаприо 22 настай найз бүсгүй Камила Морронегийн хамт нохойгоо салхилуулж яваад гэрэл зургийн дуранд буусан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.