Д.Нямхүү: Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүнээс коронавирус илрээгүй

инэ төрлийн коронавирусний халдвартай
холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж
байгаа билээ. Тэгвэл тус яамнаас өнөөдрийн /2020.04.19/ коронавирусний
халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
"Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт ХӨСҮТ-ийн хоёр
лабораториор 104 хүний шинжилгээ хийж хяналаа. Замын-Үүдэд
тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол, түүнтэй хамт боомтоор орж ирсэн
58 хүний шинжилгээнд вирус илрээгүй. Үүргийн онгоцоор сүүлд дөрөвдүгээр
сарын 8-нд ирсэн олон өвчтэй хүн ирсэн. Тэдэнд давтан шинжилгээ хийж
үзлээ. Хавдрын оноштой хүн ч ирсэн, онцгой анхаарч байна. Тэднээс
коронавирус илрээгүй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.