Жириновский олигархуудыг ард түмэндээ туслахыг шаардлаа

Жириновский олигархуудыг ард түмэндээ туслахыг шаардлаа

ОХУ-ын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский Оросын тэрбумтан, олигархуудыг цар тахлын энэ хүнд үед ард түмэндээ тусламж үзүүлэхийг шаардлаа гэж тус намын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Владимир Жириновский “Олигархууд олон жил манай улсын эд баялгаар баяжиж, хөлжлөө. Одоо Бурхан тэднийг өрөө өгөхийг шаардаж байна. Жирийн ард иргэдэд тэд туслах ёстой. Хөрөнгө мөнгөнийхөө хэсгийг шилжүүлэх үүрэгтэй” гэж хэлсэн байна.

Мөн гадаад улс оронд гацаад байгаа орос иргэдийг байгаа улс орных нь зардлаар эх оронд нь авчрах ёстой, учир нь орос жуулчид жил бүр хэдэн сая доллар тухайн орны эдийн засагт оруулдаг гэж ярьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.