Канадад цагдаагийн хувцас өмссөн этгээд хүмүүс рүү гал нээжээ

Канадад цагдаагийн хувцас өмссөн этгээд хүмүүс рүү гал нээжээ

Канадын Шинэ Шотланд мужид цагдаагийн хувцас өмссөн этгээд гал нээсний улмаас амиа алдсан хүний тоо 17 боллоо гэж тус улсын цагдаагийн газрын дарга Бренду Лаки мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд гэмт этгээд Шинэ Шотланд мужийн хэд хэдэн хотод гал нээсэн учир халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байна. Хэргийн улмаас дор хаяж 13 хүн амиа алдсан гэж CBC телевиз өмнө нь мэдээлж байв.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар, 51 настай Гэбриел Уортман гэгч эрэгтэй ням гаргийн шөнө Порталик хотод, дараа нь өөр хэд хэдэн сууринд хүмүүс рүү гал нээжээ. Гэмт этгээдийг баривчлах ажиллагаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд Канадын эзэн хааны морьт цагдаагийн албаны нэг ажилтан амиа алдаж, нэг цагдаа шархадсан байна. Уг этгээд цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, эргүүлийн машинаар явж байсан боловч хууль сахиулах байгууллагын ажилтан биш байжээ.

Цагдаа нар эхлээд гэмт этгээдийг баривчилсан гэж мэдээлж байсан боловч дараа нь баривчлах ажиллагааны явцад устгасан гэж мэдээлсэн байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.