Ж.Энхбаяр: Гадаадад байгаа иргэдээ татан авах бүрэн эрхийг Улсын Онцгой комисст олгоно

Ж.Энхбаяр: Гадаадад байгаа иргэдээ татан авах бүрэн эрхийг Улсын Онцгой комисст олгоно

УИХ-ын өнөөдрийн /2020.04.23/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР: Хуульд гадаадад байгаа иргэдээ татан авах нь Засгийн газар болон Улсын Онцгой комиссын бүрэн эрх гэж зааж өгсөн. Ер нь, цар тахлын үед төрийн болон аж ахуйн нэгж, иргэн, Засгийн газар нь юу хийх, ямар зүйлийг хариуцах вэ гэдгийг нэг бүрчлэн тусгасан. Зарчим нь иргэдээ ялгаварлахгүй, эрх эрх чөлөөг хангаж, гадаадад байгаа иргэдийн татан авах эрх, шийдвэрлэх төсөв санхүүг Засгийн газар, Улсын Онцгой комисс бүрэн олгож байна. Элчин сайдтай, сайдгүй газар ч байна. Зардал нэмэхгүйгээр дотроо гүйлгэж, төсвийн зохицуулалт хийж иргэдээ татан авах эрхийг нь өгч байна. Энэ сарын 30, ирэх сарын 02-нд гадаадаас иргэдээ татаж авахад бэлэн болж байгаа. 

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Энэ хуульд хандивын асуудлыг тусгаж өгсөн. Хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлж, цар тахалтай холбоотой гадны улс, орны тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах хүсэлтэй, санхүүгийн боломжгүй иргэдийг тодорхой шалгуурын хүрээнд тусламж үзүүлнэ гэж заасан. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19 | Вирус хувирамтгай байгаа тул ВАКЦИН ГАРГАХАД амаргүй байна 2020-04-23

КОВИД-19 | Вирус хувирамтгай байгаа тул ВАКЦИН ГАРГАХАД амаргүй байна 2020-04-23

АНУ-ын “SpaceX” компани ээлжит 60 хиймэл дагуулыг хөөргөжээ 2020-04-23

КОВИД-19 | Тархалт дэлхий даяар УДААН ХУГАЦААНД үргэлжилнэ 2020-04-23

Х.Нямбаатар: Хөл хорионы үед худал мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэнэ 2020-04-23

Ж.Энхбаяр: Гадаадад байгаа иргэдээ татан авах бүрэн эрхийг Улсын Онцгой комисст олгоно 2020-04-23

Дэлхийн зорчигч тээврийн урсгал 1.2 тэрбумаар буурна 2020-04-23

ШУУРХАЙ ШТАБ: Бусад улс орноос ирэх иргэдийг БНСУ-аас ирэх иргэдтэй нэг дор авчрахгүй 2020-04-23

О.Баасанхүү: Халдвар авсан иргэдийн нэрсийг мэдмээр байна 2020-04-23

Хүний аминд хүрч, хэргийн газраас зугтсан этгээдийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ 2020-04-23

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг шүүх ХҮЛЭЭЖ АВЛАА 2020-04-23