Ч.Улаан: Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөг хүрч байлаа

Ч.Улаан: Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөг хүрч байлаа

УИХ-ын өнөөдрийн /2020:04:24/ үдээс хойшх чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн билээ.  

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: Ноолуурын асуудал тоглоом биш. Хэзээ энэ ноолуур чинь 100 мянган төгрөг болох вэ, Тэр мөнгөөрөө авч чадах юм уу, үгүй юу гэдэг зүйлийг малчид ярьж байна. Үүнд хариулт өгч чадахгүй байна. Та зүүн аймгаас ноолуураа 100 мянган төгрөгөөр зарчихдаг юм байна. Тэгвэл Архангай аймгийн малчид ноолуураа 100 мянган төгрөгөөр зарж чадах уу. Тэр мөнгөөр нь зарж чадахгүй бол яах вэ, та хариуцлага хүлээх үү. 

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Ноолуур зүүн аймгуудаас эхлээд гардаг. Чанар нь зүүн талдаа өндөр байдаг. Зүүн гурван аймагт манай ноолуурын 10 хувь л байдаг. Одоогийн байдлаар 100 мянгадаа хүрчихсэн явж байгаа. Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй шүү дээ. Та мэдэж байгаа. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Чанараараа ялгаатай. Гэхдээ 40 мянгаар зарж болохгүй. Архангайн ноолуурын доод үнийг 85 мянган төгрөгөөр тогтоосон байгаа. 100 мянгыг баруун, зүүнээ дундажлаад нийт ноолуурандаа хуваагаад дундажлаад тогтоосон үнэ. Архангайг ноолуур нодлин 65 мянга байсан шүү дээ. Энэ жил 85 мянгаас битгий буулгаарай гэж байгаа. Бүх ноолуур 100 мянга хүргэх юм шиг мушгиж болохгүй. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.