УОК: Хөл хориог СУНГАХ асуудлыг хэлэлцэнэ

УОК: Хөл хориог СУНГАХ асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр 12:00 цагаас Улсын Онцгой Комисс хуралдах аж. Хурлаар коронавирустэй холбоотой хэсэгчилсэн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэх аж. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы хугацаа энэ сарын 30-нд дуусгавар болж байгаа юм. Хөл хориог үргэлжлүүлэн сунгаснаар Монгол Улсаас гадаад орнууд руу хийгдэх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнүүд үргэлжлэн хаагдах,  0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах гэхчлэн одоо мөрдөгдөж буй зохицуулалтын арга хэмжээнүүд үргэлжлэх юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.