Өвөр Монголд хорио цээрийн дэглэмийг чангатгалаа

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх тохиолдол нэмэгдэж тухайн нутагт вирусний хоёр дахь давлагаа дэгдэх магадлалтай болсон тул хорио цээрийн дэглэмээ чангатгахаар болжээ.
Халдвар өндөр тархалттай бүс нутгаас ирсэн алив иргэнийг 28 хоног тусгаарлахаар болсон байна. Өмнө нь мөрдөгдөж байсан журмаар 14 хоног тусгаарладаг байсан юм.
Түүнчлэн халдварын тархалт өндөр буй БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ирсэн хүмүүсийг ч мөн адил тусгаарлалтад хамруулахаар болжээ.
Эх сурвалж: South China Morhing Post
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.