АНУ-д монгол иргэн коронавирусээр халдварлажээ

АНУ-д монгол иргэн коронавирусээр халдварлажээ

Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг 119 шуурхай утсанд сүүлийн 24 цагийн дотор 181 дуудлага иржээ.

ОХУ, Шведээс 6 иргэн коронавирусний халдварын эмнэлзүй, авах арга хэмжээний талаар  зөвлөгөө авчээ. Мөн АНУ-аас нэг иргэн коронавирусний шинжилгээ эерэг гарсан тул эмчилгээ, хэрхэн урьдчилан сэргийлэх, бусдад халдвар тараахгүй байх талаар зөвлөгөө авсан хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Мөн тэрбээр нарны гэрлийг ашиглаж гар нүүрний алчуур, угаасан хувцсыг наранд хатаах, цонхоо 10-15 минут тутамд нээж, агаарын солилцоо хийхийг зөвлөсөн юм. 

Коронавирусээр халдварласан үед толгой өвдөх, хуурай ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Монгол Улсад батлагдсан 38 тохиолдол балархай хэлбэрээр өвджээ. Өвчтөнүүдэд ихэвчлэн хоолой аргаж, ядрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрчээ.  Эмчилгээний дундаж хоног 22.4 хоног гэж үзжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.