Монгол Улсад коронавирусний сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Монгол Улсад коронавирусний сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын  үеэр мэдээллээ.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 256, Дархан-Уул аймгийн лабораторид 59, нийт  315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд ХӨСҮТ-д 112, Цэргийн төв эмнэлэгт 2, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ коронавирусний халдваргүй гарчээ. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6, Сос медика монголиа эмнэлэгт 1, тандалтын зорилгоор цуглуулсан  110 хүний шинжилгээ багтжээ.

Тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 иргэнийг ХӨСҮТ-ээс гаргаж, ажиглах байранд байсан 154 хүнийг дараагийн ажиглалтад шилжүүлсэн байна. 

ХӨСҮТ дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах байр, бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.