Азийн хувьцааны зах зээл өсөлттэй байна

Азийн хувьцааны зах зээл өсөлттэй байна

Дэлхийн зарим оронд хөл хориог сулруулах алхмыг авч эхлээд байгаа болон шинэ короанвирусний эсрэг вакцин гаргах ажил ахиц сайтай байгаа зэрэг үйл явдал  хувьцааны зах зээлд эерэгээр нөлөөлж байна.

Энэ долоо хоногт Ази-Номхон далайн орнуудын хувьцаа 3.3 хувиар өсөөд байгаа. Өнөөдөр л гэхэд Японыг оролцуулахгүйгээр Ази-Номхон далайн орнуудын хувьцаа 0.9 хувийн өсөлттэй гарчээ. Япон улсад эдгээр өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байгаа учраас тус улсын хөрөнгийн биржүүд хаалттай байгаа юм.

Өмнөд Солонгосын  KS11 индекс 1.2 хувь, Шанхайн CSI300 индекс 0.6 хувь харин Австралийн гол индексүүд 1.2 хувийн өсөлттэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.