УБТЗ ХНН зорчигч тээврээс 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

УБТЗ ХНН зорчигч тээврээс 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

УБТЗ ХНН жил бүр зорчигч тээврээс 30 тэрбум төгрөг алдагдал хүлээдэг бол "COVID-19” халдварын улмаас энэ оны эхний 4 сард нэмж 4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. УОК-оос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгасан нь энэ тоо цаашид улам бүр өсөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Энэ талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэнгээс тодруулахад, “Коронавирусээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд дотоодын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 3 удаа, нийт 20 хоног хаасан. Тодруулбал, УОК-ын шийдвэрийн дагуу Сар шинийн баяраар 4 хоног, гуравдугаар сард 10 хоног, дөрөвдүгээр сард 6 хоног зогсоосон. Мөн Монгол-БНХАУ-ын галт тэргийг хоёрдугаар сарын 14-нөөс, Монгол-ОХУ-ын галт тэргийг гуравдугаар сарын 11-нд зогсоосон. Үүний улмаас нийгэмлэгийн алдагдал улам бүр нэмэгдэ. Зорчигч тээврийг зогсооход нийт тээвэрлэхээр төлөвлөсөн зорчигчийнхоо 50 хувийг алдсан. Үүний улмаас байгууллагад төвлөрүүлэх орлогынхоо 34 хувийг л оллоо. Ирэх сард мөн 1 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээх төлөвтэй байна” гэв.

УБТЗ ХНН өмнөх жилүүдийн дунджаар тооцон хоногт 7-8 мянган зорчигч тээвэрлэх төлөвлөгөөг оны эхэнд боловсруулж, баталсан байна. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хоногт 3800-4100 зорчигч тээвэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэг оны эхний 4 сард 270 мянган зорчигч “алджээ”.

Төмөр замаар нэг зорчигчийг нэг км газар тээвэрлэхэд дунджаар 57 төгрөг зарцуулдаг. Харин УБТЗ ХНН-ийн тариф 20 төгрөг байгаа нь жилд 30 тэрбум төгрөг алдах үндсэн шалтгаан болдог байна. Тухайлбал, Улаанбаатараас Сэлэнгэ хүртэл 389 км зорчих нийтийн вагоны тасалбарын үнэ 7600 төгрөг. Уг нь бол 20 мянга 200 төгрөг байх ёстой бөгөөд УБТЗ 12 мянга 600 төгрөгийн алдагдал хүлээж иргэдийг зорьсон газарт нь хүргэдэг байна. Энэхүү алдагдлыг улсаас ямар нэгэн татаас авахгүйгээр транзит тээврээс олж буй орлогоороо нөхдөг аж. Ашигтай биш юм аа гэхэд алдагдалгүй ажиллахын тулд тарифын асуудлыг хөндөх шаардлагатай болно. Тодруулбал, зорчигч их үед тарифыг нэмдэг, бага үед бууруулах бодлого баримтлах хэрэгтэй хэмээн тус нийгэмлэгийнхэн үзэж буй юм. Энэ талаар Засгийн газар, ЗТХЯ, ШӨХТГ-т мөн хүсэлтээ хүргүүлснийг УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тэмдэглэв.  

Тэрбээр, “УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээнд 2000 гаруй хүн ажилладаг. Үүнээс 866 нь үйлчлэгч байна. Зорчигчийн тоо буурсан хэдий ч ажилтнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд нэг ч хүн ажлаас чөлөөлөөгүй байгаа” гэлээ.

Дэлхийн улс орнуудад зорчигч тээврийг бие даасан төмөр замын компани хариуцан ажилладаг бөгөөд улсаас нь татаас дэмжлэг хангалттай үзүүлдэг. Тийм ч учраас гадны улс орнуудад төмөр замын зорчигч тээвэр өндөр түвшинд хөгжиж байна. Манайх шиг их хэмжээний алдагдалтай тарифаар үйлчилж хөгжлөөс хоцорч буй жишээ байхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Энхбаяр: Бид шударга бусын хонгилоор орсон хүмүүсийн хувьд шударга ёсыг тогтооно 2020-04-30

Японд онцгой байдлыг нэг сараар сунгаж магадгүй 2020-04-30

Хөл хорионы дараа аялахыг хүссэн газарт Байгаль нуур багтжээ 2020-04-30

Цахим спортоор Монгол залуу Европ тивийн аварга болов 2020-04-30

Лос-Анжелес хотын бүх иргэнд коронавирусний шинжилгээг үнэгүй хийнэ 2020-04-30

УБТЗ ХНН зорчигч тээврээс 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ 2020-04-30

Түр оршин суух визтэй гадаадын иргэдийн визийг 5 сарын 31-ийг хүртэл сунгана 2020-04-30

Хагас тонн жинтэй “амны хаалт” хилээр гаргах гэж байсныг ОХУ-ын гааль СААТУУЛЖЭЭ 2020-04-30

Их аварга Хакүхо эх орондоо 15 мянган амны хаалт илгээлээ 2020-04-30

Д.Бадам-Очир: Гэр бүлийн хүчирхийллийг 32.3 хувиар бууруулж чадсан 2020-04-30

Энэ сарын 25-нд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон 6 сүмоч эмнэлгээс гарчээ 2020-04-30