Хойд, Өмнөд хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүс дээр буудалцаан болсон байна.

Хойд, Өмнөд хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүс дээр буудалцаан болсон байна.

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-аас гал нээж, цэрэггүй бүс дэх БНСУ-ын хамгаалалтын постыг оносны улмаас БНСУ анхааруулга болгон хариу гал нээлээ гэж БНСУ-ын Штабын дарга нарын хорооноос мэдээллээ.

"БНАСАУ-ын талаас санаандгүй гал нээсэн бололтой" гэж БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ. 

"Сум Чеорвон тойрог дахь хамгаалалтын постыг өглөөний 7:41 минутын орчимд оносон. Хэн нэгэн хүний амь нас эрсдээгүй бөгөөд БНСУ-ын байгууламж сүйдээгүй" гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ. Уг явдлын дараа БНСУ-ын талаас анхааруулга болгон гал нээжээ. 

БНСУ 9:35 минутад БНАСАУ-ын талд мэдэгдэл хүргүүлж, тайлбар хүсжээ. "Бид нөхцөл байдлын талаар тодруулж, ийм хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна” гэж Штабын дарга нарын хороо мэдээлсэн байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.