Японы эзэн хаан Нарухитогийн хаан сэнтийд заларсны нэг жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тус улсын олон нийтийн телевизээр мэдээлснээр, энэхүү ойг тохиолдуулан тэрбээр эзэн хааны ордны олон нийтэд хаалттай хэсэгт шашны ёслолд оролцох аж. Японд коронавирусний халдвар тархсаны улмаас ойг тохиолдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байна.
Японы эзэн хаан Нарухито эцэг Акихито нь нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэдэг шалтгаанаар хааны албанаас сайн дураараа буусны дараа өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд хаан сэнтийд заларч, Рэйвагийн эрин эхэлсэн билээ. Шинэ эзэн хааныг улс орондоо төдийгүй дэлхий дахинд танилцуулах ёслол 10 дугаар сарын 22-нд Токио хотноо болж, гадаадын олон зочин уригдан оролцсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.